Тэндээс би эхэлсэн юм
Элэг зүрхнээ дотно
Энгүй сайхан нутгаа саналаа
Харах мэлмий донслох
Хөх манхан тэнгэрээ үгүйллээ
Сэтгэл зүрхнээ ойр
Хөх толбот ард түмнээ хайлаа
Нулимс бөмбөрөн эх орон таныг би саналаа
Нууцхан сэтгэлдээ очих өдрийг тоолон хүлээлээ
Хэвлийд тань бүлээцэж хүн болсон билээ би
Хөндийд тань наадаж том болсон билээ би
Усаар тань ундаалан
Ургацаар тань хооллон
Өсөж хүний зэрэгт хүрээд
Бараа нь үл үзэгдэж
Сураг нь үл сонсогдох
Алс холыг зорин ниссэн юм
Ахин золгохын ерөөл тавиад одсон юм
Нулимс бөмбөрөн эх орон таныг би саналаа
Нууцхан сэтгэлдээ очих өдрийг тоолон хүлээлээ
Өвөөгийн минь аагтай цайны амт мартагдаж
Хотын минь хэдэн алаг байшингууд бүдгэрч
Нутгийн минь цэвэр агаар тасарч
Багын минь нандин дурсамжууд үгүйрэв ч
Мянган жил өнгөрсөн ч үл мартагдах
Хөх тэнгэр онгон байгальтай
Зуун зуунд үл өөрчлөгдөх
Монгол хэмээх сүрлэг нэртэй
Эх нутаг танаас эхэлснээ хэзээ ч мартахгүй
Нулимс бөмбөрөн эх орон таныг би саналаа
Нууцхан сэтгэлдээ очих өдрийг тоолон хүлээлээ
Шилээ даган сүндэрлэсэн Богдхан хайрхан
Ширгэшгүй арвин Хатантуул гол
Тэндээс би эхэлсэн юм
Тэнд би үргэлжлэх юм
Хайлаас модны нь үнэр ханхалсан
Хайртай эх орондоо очъё
Улиас модны нь навчис намирсан
Урьхан хонгор Улаанбаатараа зорьё…

