Shamanism

Øнøøдøр нэгэн хамаатныдаа очтол бøøгийн хэнгэрэг байв. Сонирхолтой бас сvртэй харагдсан.
БØø нар нээрэн л олон болсон нь ажиглагдах юм. Яагаад тэнгэрээс øвøг дээдэсvvд нь бууж ирэх гээд яагаад хvмvvст бøø болохгvй байх замыг сонгох эрх байдаггvй нь тунчиг хачирхалтай. Амьдрал, цаг хугацаа, хvн тøрøлхтøн, øøр øøр ертøнцvvд, сансар огторгуйн талаар бидний тайлбарлаж чадахгvй зvйлс даан ч их юм.
Бvр эхэндээ бол хvмvvс бvгдийг мэддэг байж байгаад яваандаа ямар нэг шалтгаанаас болоод чанар нь хувьсан øøрчлøгдøøд мэддэг зvйлээ мартан харанхуй болсон байх гэж бодогддог юм.
За за энэ тухай бодоод Угаасаа хаанаас ч хариулт олдоггvй болохоор зовлонтой байдаг юм, зvгээр л яаж сайхан харагдах уу, блогтоо юу оруулах уу, vсээ яаж øøрчилøх vv гээд бодоод явж байсан нь хамаагvй амар яагаад гэвэл хариулт нь vргэлж олддог учраас.
Mega hoorog

Уудаг тамхи;)
Бэлэг #2
Шинийн 3 хvртэл цугларсан money

When comes the bus?

Унаа хvлээж буй шинэлэгчид
Микро автобус
Хэхэ хøøрхøн хvvхэд байгаа биз

Азын дугаартай машаанууд




Øнøøдøр тааралдсан асар олон азын дугаарнуудын зøвхøн нэгээхэн хэсэг нь.
Бэлэг #1

Бэлэгээ зvvгээд зургаа авхуулав. Айлууд гоё гоё бэлэг øгøх юм оо.
Зайгаа барь

Зожиг машин байна:р
Bus Line Hailaast

Автобуснууд ийм чиглэлийн тэмдэгтэй болчихсон юм байна. Одоо цагийн хуваариар явдаг болчихвол хøøрхий хvмvvс øвлийн хvйтэнд гуя хясаа, чих хацраа хøлдøøхгvй амар байхгvй юу. Тэгээд замын хøдøлгøøнøøс гадна зøвхøн автобусный тусгай зам тавьчихвал болоод ирнэ.
Нvсэр баярын 2 дахь øдøр амжилттай øндøрлøлøø
За сар шинэ сайхан болж байна. Нийт 2 øдрийн дотор 8 айл хэсч 800-аад хvнтэй золгох шиг боллоо. Хацран дээр минь уруулаараа чоб чоб гэж ирээд л vнсэх юм наана нь нvvрэндээ юм хvргэх дургvй би “яаана аа болиочээ батга гаргалаашдээ” гэж бодож гэдгэсхийсээр байгаад таарах шив хохо.
Айл хэсэх зуураа хотын энд тэндэхийг жоол ажиглалаа, зайсан их гоё болчихжээ байшин барилга гээд тэр хавь танихгvй хот шиг л санагдлаа. Байгаль нь бас их vзэсгэлэнтэй, цэвэрхэн.


Ядраад машинд тvр дуг хийж авав.

Оюутны байр, оюутнууд хøргøгчний асуудлыг нэг хэрхэн ухаан зарж зохицуулсан байдал, тун сонирхолтой санагдсан


10-р хороолол

Улаанбаатарт хамгийн их байдаг нэг зvйл гэвэл “буудал”. 200 метерт
4-н ч буудал байх нь элбэг





Хvмvvс хvvхдээ тэврээд л явган айл хэсэхийг хараад øмнøøс нь цутарсан шvv. Би машингvй байсан бол гэртээ л кэвтэж байх байсан.


Хаврын тэргvvн сар эхлэсэн гэсэн шиг цаг агаар тунчиг сайхан байсан даа, монголын тэнгэр ихэнхдээ цэлмэг байх тул тvvнийг нь дагаад сэтгэл санаа ч гэсэн сэргэлэн цовоо болох юм

